Алдаршиж эхэлсэн Уганда жүжигчин Никита Перл Валигва 15 насандаа тархины хорт хавдраар нас баржээ

Уганда улсын жүжигчин Никита Перл Валигва арван зургаан насандаа тархины хорт хавдраар нас баржээ. Тэрбээр 2016 онд анх хорт хавдартай гэж оношлогджээ. Энэ тухай ВВС мэдээлжээ.

Энэтхэг гаралтай Америкийн алдарт найруулагч Мира Наир Энэтхэгт охины эмчилгээнд зориулж мөнгө цуглуулах ажлыг зохион байгуулсан нь тодорхой болоод байна. Уганда улсад эмч нар хагалгаа хийхэд шаардлагатай багаж хэрэгслийг авч чадаагүй байна.

Никита Перл Валигва Наирын найруулсан залуу шатарчин Фиона Мутези-ийн тухай Диснейн кинонд,  Queen of Katwe, 2016 кинонд тоглосон юм. Энэхүү кино нь ядуусын хорооллын жинхэнэ түүхээс сэдэвлэсэн байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ