Т.БАДРАЛ:Хулгайн замаар зорчиж амь  насаа эрсдэлд оруулахгүй байхыг хүсье

2020-02-20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улс, хот хоорондын авто зам, галт тэрэгний хөдөлгөөний энэ сарын 23 буюу битүүний өдрийн 08:00 цагаас шинийн дөрөвний 08:00 цаг хүртэл хаах шийдвэрийг гаргасан.

Уг шийдвэртэй холбоотойгоор ОБЕ-ын дарга Т.Бадрал ард иргэдэд дараах сэрэмжлүүлгийг өглөө.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, шуурна.  Үргэлжлээд сар шинийн өдрүүд золгоно.  Зам хаах шийдвэр гарсан. Жолооч нарт нэг  зүйлийг анхааруулья. Хулгайн замаар яваад энд тэнд цасанд сууж,  хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулахгүй байхыг хүсье.  Энэ болчимгүй үйлдлээс   нь болж  төөрөх, осгох зэргээс болж  амь насаа алдах эрсдэл гарахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс хулгайн замаар зочрихгүй байхыг анхааруулж хэлмээр байна. Сар шинийн өдрүүдэд шөнөдөө хүйтний эрч чангарч байгаа учраас болчимгүй үйлдэл хийхгүй байхыг хүсье гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ