• Битүүний өдрөөс Шинийн 4 хүртэл автобус,галт тэрэг,автомашины хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргалаа

    2020-02-20

    Гэрэл зургийг mpa.mn

    Улсын Онцгой комисс хуралдаж  сар шинийн өдрүүдэд нийслэл болон аймгууд руу орох, гарах автозамыг хоёрдугаар сарын 23-ний 08 цагаас 27-ны 08 цаг хүртэл хаах шийдвэрийг гаргалаа. Энэ талаар УОК-ийн дарга Ө.Энхтүвшин танилцуулж байна.

    Дээрх шийдвэрт автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөн  хамаарах ажээ.

    Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин:

    “УОК-ын тав дахь хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар эхлээд өмнөх дөрвөн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэлээ. БНХАУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг Хаврын баярын үеэр Ухань хотоос 5 сая хүн улсынхаа хэмжээнд 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь өвчний тархалт ихсэх гол шалтгаан болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн.  Тиймээс бид үүнээс сургамж авах хэрэгтэй.

    13 аймгийн онцгой комиссын даргаас  орон нутаг руу орох болон гарах автозамын хөдөлгөөнийг хаах  ирсэн санал ирүүлсэн. Тиймээс дээрх санал дээр үндэслэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа.

    Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй.

    Харьцангуй цөөн нислэг буюу уул уурхайн компаниудын захиалгат нислэгүүд байгаа. Бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хамаарна гэлээ. 

    ШУУД ҮЗЭХ:

    Gereg.Mn

    Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Wednesday, February 19, 2020

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ