
Гүржийн Ерөнхий Прокуророор Иракли Шотадзийг томилохыг эсэргүүцэж буй сөрөг хүчний төлөөллүүд парламентын даргыг илтгэл тавих үеэр мегафоноор ЗСБНХУ-ын төрийн дууллын бичлэгийг тавьсан тухай хууль тогтоох байгууллагын сайтад мэдээлжээ.
Парламентын дарга Арчил Талаквадзе мягмар гарагт хийсэн ажлынхаа талаарх илтгэлийг тавьсан юм. Дараа нь Ерөнхий прокуророор Шотадзийг томилохоор санал хураалт явуулахаар төлөвлөж байсан боловч өсвөр насныхны амь нас эрсдэх тохиолдол их байгаатай холбоотой уг саналыг орхисон юм.
“Зөвлөлтийн төрийн дуулал нь улс орны нөхцөл байдал, удирдагчдын биеэ авч явах байдал, зан үйлийн хамгийн тохиромжтой дохио гэж бид үзэж байгаа тул үүнийг оруулахаар шийдсэн. Мэдээж энэ нь өнөөдрийн уулзалтанд саад болохгүй” гэж сөрөг хүчний гишүүн Ирма Надирашвили сэтгүүлчдэд хэллээ. Гүржийн сөрөг хүчнийхэн парламентын ойролцоо жагсаал зохион байгуулсаар байна.
Александр Александровын хөгжим ЗХУ-ын төрийн дууллын үгийг 1943 онд яруу найрагч Сергей Михалков Габриэль Эль-Регистантай хамтран бичсэн байдаг. 2000 онд энэ хөгжим Оросын төрийн дуулал болсон бөгөөд Михалков үүн дээр шинэ үг бичжээ.
Шотадзе өсвөр насны хүүхдүүдийн аллагын үеэр 2018 онд огцорчээ. 2017 оны 12-р сард сургуулийн сурагчдын хооронд зодоон болох үеэр 16 настай Леван Дадунашвили, Давид Саралидзе нар олон удаа хутгалуулсны улмаас амиа алджээ. Энэ аллага нь Гүрж улсад сүүлийн жилүүдэд гарсан онц хүнд гэмт хэргийн нэг байжээ.
Хохирогчдын нэгний эцэг нь прокурорын байгууллага алуурчдыг хамгаалж байна хэмээн мэдэгдэн томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
doctor gangbang http://www.hotxxxmovie.club/