МИАТ: Бангкок болон Токио чиглэлийн зарим нислэгүүдээ ирэх сарын 28-н хүртэл цуцаллаа

МИАТ ТӨХК-аас шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор зорчигч урсгал буурсан Тайландын Вант Улсын Бангкок болон Япон Улсын Токио хотын зарим нислэгүүдийг цуцалсан байна.

УБ-Токио-УБ чиглэлийн хувьд доор заасан өдрүүдээс бусад буюу долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан болон Бямба гарагийн аяллуудыг хуваарийн дагуу үйлдэх болно.

УБ-Бангкок-УБ чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:

  • 2020 оны 02 дугаар сарын 22, 29-ний өдрөөс 03 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны ОМ701/702 дугаарт аяллууд

УБ–Токио-УБ чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:

  • 2020 оны 02 дугаар сарын 23, 03 дугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн ОМ501/ОМ502 дугаарт аяллууд

Нислэг цуцалсантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-333999 дугаарын утсаар авах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ