• Путин цалингаа “хамгийн өндөр биш” гэж үздэгээ хэлжээ

    Владимир Путин Санкт-Петербургийн нэгэн оршин суугчид хэлэхдээ, төрийн тэргүүний цалин энэ улсад хамгийн их нь биш гэжээ.

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Анатолий Собчакийн хөшөөнд цэцэг өргөснийхөө дараа Санкт-Петербург хотын иргэдтэй уулзав. Нэг эмэгтэй сард 10 мянга 800 рублиэр хэрхэн амьдрах вэ гэсэн асуултыг төрийн тэргүүнд тавьжээ.

    Владимир Путин: “Энэ хэцүү гэж би бодож байна”. Ерөнхийлөгчтэй ярилцагчийн хувьд түүний цалин заасан хэмжээнээс илүү байх ёстой гэсэн санал тавьсан аж.

    Владимир Путин: “Зөвхөн минийх ч биш. Цалин өндөр байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч хамгийн өндөр цалинтай нь биш” гэлээ.

    Мөнхүү эмэгтэй, хүн амын амьжиргааны доод түвшингийн цалингаар хоол хүнс худалдаж авах боломжгүй байгаа талаар гомдолложээ.

    Владимир Путин “Би ойлгож байна. Тиймээс бид одоо хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бүхэл бүтэн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Гайхалтай хөтөлбөр” гэв. Владимир Путины 2018 онд зарласан нийт орлого 8 сая 648 мянган рубль буюу сард 720 мянган рубль байлаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ