• Коронавирусын үед дархлаа сайтай байснаар өвдөх магадлал бага, өвдсөн ч хөнгөн өвддөг гэж ДЭМБ-аас зөвлөж байна

    2020-02-20

    ДЭМБ-аас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, ариутгах, халдвар гарсан улс орнуудад зорчихгүй байх арга, зөвлөмжүүдийг өгч байгаа билээ.

    Харин сүүлийн үед дархлаагаа аль болох өндөр байлгахыг зөвлөж байна. Дархлаа сайтай байснаар өвдөх магадлал бага, өвдсөн ч хөнгөн өвддөг гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна. Click To Tweet

    Энэ талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “ДЭМБ-аас коронавирусын халдвараас сэргийлэх олон аргыг цуврал болгон хүргэж байгаа.

    Харин сүүлийн үед аль болох даарч хөрөхгүй байх, дулаан хувцаслахыг зөвлөж байна.

    Даарч хөөрөхгүй байх нь хүний дархлааг хэвийн төвшинд байлгахад маш их нөлөөтэй.

    • Тийм учраас нэгдүгээрт, даарч хөрөхгүй байх,дулаан хувцаслах.
    • Хоёрдугаарт, аль болох халуун шөл, шингэнийг ихээр хэрэглэх
    • Гуравдугаарт, жимс ногоо түлхүү хэрэглэх
    • Дасгал хөдөлгөөн хийх, сайн унтаж амрахыг зөвлөж байна.

    Ингэж дархлаа сайтай байх юм бол өвдөх магадлал бага, өвдсөн ч хөнгөн өвддөг гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна” хэмээлээ.

    ДЭМБ-аас мэдээлснээр коронавирусээр өвчлөгсдийн 80 хувь нь хөнгөн хүрч байгаа бол 14 хувь нь хүнд буюу уушгины хатгалгаа болж байгаа юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ