• А.Амбасэлмаа:Завханд Хятадад зорчоод ирсэн нэг хүнийг, ХӨСҮТ-д Тианжинд сурдаг нэг оюутныг тусгаарласан

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын талаарх нөхцөл байдлын мэдэээллийг өглөө.

    Хүн амын нягтрал бөөгнөрлийг үүсгэхгүй байх нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга

    Мэдээллийн эхэнд Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Хүн амын нягтрал бөөгнөрлийг үүсгэхгүй нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга. Ийм учраас Цагаан сарын үеэр аль болох айл хэсэхгүй, хүн амын нягтрал үүсгэхгүй байх зөвлөгөө бол баримт,нотлогоонд суурилсан зүйл байдгийг иргэд маань анхаарах хэрэгтэй байна. ДЭМБ-аас өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Харин сүүлийн үед аль болох даарч хөрөхгүй байх, дулаан хувцалахыг зөвлөж байна.

    Даарч хөөрөхгүй байх нь хүний дархлалыг өндөр байлгахад их тустай. Шөлтэй хоол идэх, жимс ногоо идэх, дасгал хөдөлгөөн хийх, зэргээр дархлал сайтай бол өвдөхгүй, өвдсөн ч хөнгөн өвддөг гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна” гэлээ.

    ДЭМБ-ын ажилтан н.Ариунтуяа “Дэлхий даяар нийтдээ 75,290 тохиолдол бүртгэгдсэн Хятад улсаас гадна 1500 тохиолдол, нас баралтын таван тохиолдол бүртгэгдсэн. Хятад улсад шинэ тохиолдлын тоо буурч байгаа бусад улс орнуудад халдвар яаж тархсан  нь тодорхойгүй  халдварын тоо нэмэгдэж байна.Өвчтөний 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр явагдаж байна,харин 14 хувьд нь хүнд буюу уушгины хатгалгаа үүсэж байна. Хятад улсаас гадна голомтлон бүртггэдэж байгаа хөлөг онгоцнуудын жишээг харахад хүн амын олноор цуглаж байгаа газруудад өвчлөл маш эрчтэй тархаж байна” гэлээ.

    Коронавирусын эсрэг эмчилгээ, вакцин үйлдвэрлэх явцын талаар Эрүүл мэндийн яамны Эм,эмнэлгийн хэрэгслийн дарга н.Рэгзэнсанаа:

    ” ЭМЯ-наас вирусын эсрэг болон антибиотик эм зэрэг 6 эмийн нөөц, 14 нэрийн хувийн хэрэгсэл, 14 төрлийн ариутгалын бодисыг хангах зэргээр гэрээ байгуулагдан ажиллаж байна. Коронавирусын вакцины эмнэлзүйн туршилтууд Хятад болон бусад улс орнуудда хэрэглэгдэж байна.
    Хумхайн өвчний эсрэг эмийг Хятадын 10 эмнэлэгт хйиж байна. 100 гаруй өвчтөнд хэрэглэснээс ямар нэгэн гаж нөлөө илрээгүй гэсэн байна. Бас нэгэн туршиж байгаа эм нь Японд бүтээгдсэн вирусын эсрэг үйлдэлтэй эм. 70 өвчтөнд хийхэд эерэг нөлөө үзүүлсэн,гаж нөлөө үзүүлээгүй”

    Завханд Хятадад зорчоод ирсэн нэг хүнийг, ХӨСҮТ-д Тианжинд сурдаг нэг оюутныг тусгаарласан

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “170 гаруй сэжигтэй тохиолдлыг тусгаарласан. Одоогийн байдлаар Замын-Үүдэд 103 хүнийг ажиглалтад, Гашуунсухайтад 12 хүн тусгаарлагдсан, 15 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал энгийн байна.

    Өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-нд Завхан аймагт энэ сарын 6-12-ны хооронд Гашуунсухайтаар БНХАУ-д зорчиж ирсэн нэг хүнийг тусгаарласан.

    Хамт автобусанд явсан 40 гаруй хүнийг биеэ хянах зөвлөмж өгсөн.

    Мөн өчигдөр ХӨСҮТ-д Тианжинд сурдаг, хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг оюутныг тусгаарласан.

    Шинжилгээний хариу ХӨСҮТ-д ирж байгаа” хэмээн мэдээлэл өглөө.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ