Газраа орон сууцаар солих төсөлд хамрагдсан Баянхошууны 12 өрхөд байрны түлхүүрийг нь гардууллаа

2020-02-20

Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн агаар хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд газраа орон сууцаар солих ажил эхэлсэн. Уг ажлын эхлэл болж газраа чөлөөлсөн 12 иргэн өнөөдөр орон сууцныхаа түлхүүрийг гардаж авлаа.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошуунд  амьдарч буй 85 өрх  нэгдэж  5,2 га газрыг чөлөөлсөн байна.  Дээрх иргэдээс хамгийн бага нь хоёр өрөө байранд орж байгаа ажээ.

Газраа орон сууцаар солихыг хүссэн иргэдийн газрыг үнэлгийний компаниар үнэлүүлсэн байна. Ингэхдээ зах зээлийн үнээс 2-3 дахин үнэлгээг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тухайн хашаа, байшинг ямар материалаар барьсан,  хашаан дотор хүний гараар бүтсэн бүхий л зүйлийг үнэлхээс гадна ганц ширхэг модыг нь ч  үнэлсэн учраас иргэд  сэтгэл хангалуун байгаа ажээ.

Чөлөөлсөн 5,2 га газарт 800-1000 өрхийн орон сууц барихаар төлөвлөсөн байна.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Д.Мөнхсайхан:

Монголын ард түмэн нэгдэж  чаддаг гэдгийг  Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэд харуулж чадлаа гэж бодож байна. Иргэдийн өмчийн газар дээр  байгаа бүхий л зүйлийг үнэлсэн  учраас бид сэтгэл хаманжтай энэ ажлыг эхлүүлсэн. Миний хувьд гурван өрөө байранд дөрвөн ам бүлээрээ орж байна.  480 мвк газраа гурван өрөө орон сууцаар сольсон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

Баянхошуу, Баянзүрх дүүрэгт  анхны 300 айлын 5 га газрын чөлөөлөх ажил эрчимтэй  эхэлж, өнөөдөр бодитой шийдэл болж байгаад баяртай байна. Эхний 10 гаруй айл байрны түлхүүрээ гардан авч байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн орон сууцны төсөл хөтөлбөрүүд зарим талаараа иргэдийн итгэлийг алдсан, өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй олон айл байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон 600 гаруй айл өрхийг орон сууцанд оруулсан. Гэхдээ бүрэн шийдээгүй байна. Түрээслэх, түр байранд оруулаад явж байна.

Баянхошууны 9 дүгээр хорооны иргэд нэгдэж чадсаны хүчинд өнөөдрийн хэнэ сайхан баяот үйл явдал тохиож байна. Хамгийн чухал нь  тухайн орчиндоо төрийн бүхий л үйлчилгээг авдаг байх нь чухал.

ШУУД ҮЗНЭ ҮҮ. 

Gereg.Mn

НЗДТГ-т газраа орон сууцаар солих төсөлд хамрагдсан иргэдэд түлхүүр гардуулах ёслол болж байна

Posted by Gereg.Mn on Wednesday, February 19, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ