Б.Болдсайхан:Цагаан сарыг айл хэсэлгүй тэсээд 10 хоночихвол аюулт тахал ард үлдэнэ шүү

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласаар л байна.

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх уриалга гаргасан.

Дөрөв хоногийн дараа цагаан сарын баяр болох гэж байгаа энэ үед эрүүл мэндийн салбарынхан, зарим эмч нар өөр өөрсдийн зүгээс нийт ард иргэддээ хандан зөвлөгөө хүргэсээр байна. Б.Болдсайхан эмч өөрийн нүүр номоор дамжуулан гэр гэртээ шинэлэх уриалга гаргажээ.

Б.Болдсайхан “Хятад сая Цагаан сараараа золгож үнсэлдэж, нэг тавгаас савхдаж, халбагадсанаас л болсон шүү. Бусад орон гайгүй байгаа ялгаа нь тэр л байх. Ганц Цагаан сарыг хэдхэн монгол гэр гэртээ шинэлээд, айл хэсэлгүй тэсээд 10 хоночихвол аюулт тахал ард үлдэнэ шүү. Хичээгээрэй гуйя. Эрүүл өвдөхгүй, тахал хижиг тарахгүй бол эргээд баяртай золгох цаг Монгол баяр наадам зөндөө айсуй. Ээ 10 хоног л тэвчээрэй, хичээгээрэй. Алтайд бол тээр сүүлд даваа нээгдэхээр бүүр зуны эхээр зусланд айлсахаар золгож л байдаг. Монгол золголт олуулаа цуглах, золгох, үнсэх, мөнгө, хадаг барих, “хөөрөг дамжуулах”, бууз, салат нэг тавгаас авах, мах хишиг тараах, бэлэг өгөх, халууцаж даарах гээд ханиад, тахал хүүхэд хөгшдөд маш их эрсдэлтэй. Тиймээс гэр гэртээ шинэлээрэй гэж гуйж буй” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ