
БНСУ-д суугаа Монголын Элчин сайдын яамны embassyofmongolia фэйсбүүк хуудсанд дараахь мэдээлэл тавигджээ.
ИРГЭДИЙН АНХААРАЛД
2020.02.19-ны 09.00 цагийн байдлаар БНСУ-д коронавирусын халдвар тохиолдол нийт 46 болж огцом өсөөд байна. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусын халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байна. Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчон ОУНБ-аас илэрсэн. Иймээс иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.
- – Гараа сайтар савандаж, тогтмол угаах
- – Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- – Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх
- – Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх
- – Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх
- – Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
- – Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих
Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлэгийн байгууллагад хандана уу. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой.
Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэлтэй тогтмол танилцаж байна уу.
ИРГЭДИЙН АНХААРАЛД2020.02.19-ны 09.00 цагийн байдлаар БНСУ-д коронавирусын халдвар тохиолдол нийт 46 болж огцом өсөөд…
Posted by Embassy of Mongolia in Seoul on Tuesday, February 18, 2020
#socialNews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 cэтгэгдэлтэй
Great content! Super high-quality! Keep it up! 🙂
Degu d 3sariin mongolchuud mash ih bii tsagaan saraas umnu bugd l orj irnedee
Монголоос солонго явах гэж билет бичүүлсэн иргэдийн билетийг шимтгэлгүй буцаах шийдвэр гаргаж өгөөч ээ
Тэгмээр юмаа
халдвар авсан хүн 82 болсон бна
Солонгосын монголчууд минь эх орон руугаа бүү зүглээрэй
Eh orondoo hairtai bol bitii ireerei
халдвар авсан хүн 100 гарсан шүү
Энэ солонгосчууд чинь ёстой тэнэг улсууд байдаг юм биш үү. Мэдсээр байж тараагаад яваад байсан гэх юм. Сүмд байсан хагас хүмүүс нь бас ор сураггүй байгаа гэсэн шүү. Манайхан сүмд их явдаг гэсэн болгоомжтой байгаарай.
Эх орон аав ээждээ хайртай бол монголдоо ирэлгүй ѳарсдийгѳѳ сайхан хамгаалаад наанаа байж байгаарай даа
eh orondoo hairtai l bol baidal hewendee ortol bitgii urtsgeegeerei
a aishwarya rai sex bf hd aishwarya rai sexy bf hd http://www.hotxxxmovie.club/
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.