Ч.Хүрэлбаатар: Өнгөрсөн оны мөн үеийнхээс 202,7 тэрбумаар бага орлого төсөвт орж ирсэн ч тодотгол хийхгүй

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр Сангийн яамнаас оруулж танилцуулсан асуудлуудын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

Ч.Хүрэлбаатар “Нэгдүгээрт цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, үрийн улаан буудай зэрэг хүнсний бараануудын хил дээр төлөгддөг татварыг хоёр сараар сунгах, нэгэнт УИХ-ын чуулгах хуралдахгүй байгаа болохоор хуралдаан эхлэх хүртэл 6 дугаар сарын нэгэн хүртэл чөлөөлүүлэх хуулийн төсөл боловсруулахаар санал рхуулж байна.

Хоёрдугаарт, нүүрс, газрын тосны экспорт хийхийн тулд хятадын талтай сайн ойлголцох ёстой. Хорио цээр, ариутгалыг хэрхэн хийх талаар хятадын талтай яриад нүүрс, экспортын бүтээгдэхүүнийг гаргах чиглэлийг Засгийн газарт танилцууллаа.

Гуравдугаарт нь, төсөвт тодотгол хийе гээд хийчихдэггүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Энэ хууль өөрөө тодотгол хийхийг хуульчлаад заагаад өгчихсөн байдаг юм. Тэр нөхцөл байдал одоогоор бүрдээгүй. Тиймээс төсвийг тодотгох шаардлага алга гэж үзэж байгаа. Батлагдсан хуулийн агуу төсвийн ерөнхийлөн захирагч нар зохицуулаад арга хэмжээгээ аваад явах бүрэн боломжтой.

-Энэ оны төсөв тасрах уу үүнд хариулаач…

Өнгөрсөн оны мөн үеийнхээс 202,7 тэрбумаар бага орлого төсөвт орж ирсэн байгаа. Жилээр аваад үзэх юм бол нэг их наяд орчим төгрөгийн дутуу орлого орж дүр зураг байгаа. Хэрвээ нөхцөл байддал энэ хэвээр үргэлжлэх юм бол.

-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг түүнээс сонирхоход.

-Хувийн арилжааны банкуудаас хувь хүнд олгочихсон зээлийн өмнүүр орж яриад байх юм алга. Та бүхэн ч үүнийг сайн ойлгож байгаа байх.

Gereg.Mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Tuesday, February 18, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ