
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хорио цээрийн хугацааг 28 хоногоор буюу гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор боловсролын салбарт ямар зохицуулалт хийх талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.
Тэрээр, хичээл сургалтын үйл ажиллааг зогсоож хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарьт өөрчлөлт орохгүй гэдгийг хэллээ.
Дахин нэг сараар сунгасан учир гуравдугаар улирлын долоо хоногийн амралтыг цуцалж, дөрөв, тавдугаар сарын долоо хоног бүрийн бямба гаригт хичээллэж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд зохион байгуулна гэв.
Гуравдугаар сарын 2 хүртэлх хугацаанд 402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг орон даяар170 багш бэлтгэн хүргэх аж. Эдгээр хичээлийг бэлдэхэд телевизийн 350 гаруй ажилтнуудын хүч хөдөлмөр шингэсэн хэмээн тодотгов.
- Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 01-ний өдрөөс,
- VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас эхлэн амарна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна.” гэв.
Хорио цээрийн хугацаанд соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хийгдэх зохицуулалт:
- Телевиз, радио, интернэтэд суурилсан уран бүтээл, шилдэг контентыг урын сангаараа дамжуулж олон нийтэд хүргэх хөтөлбөрийг боловсруулж, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
- Улсын хэмжээнд төлөвлөгдсөн спортын тэмцээн, наадам, сургалт, олныг хамарсан үйл ажиллагаа болон нийтийг хамарсан биеийн тамир, спортын аливаа үйл ажиллагаа, сургалт, семинаруудыг бүрэн зогсоосон зөвлөмж чиглэлийг үргэлжлүүлнэ.
- Үндэсний шигшээ багаас бусад спортын секц, дугуйлан хичээллүүлэхийг хориглох, олимпийн эрх, оноо олгох тэмцээнээс бусад олон улсын тэмцээнд баг тамирчид оролцохгүй байх зохицуулалт үргэлжилнэ.
- Шинжлэх ухаан, инновацийн салбарт төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл үүсэхгүй, өмнө нь хэрэгжүүлж байсан зөвлөмж, чиглэлийн хэрэгжилтийг сайжруулна.
ШУУД ҮЗНЭ ҮҮ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй