
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан болж, гарагасан шийдвэрүүдийн талаар холбогдох яамдын сайд нар мэдээлэл өглөө. Бүх нийтээр Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрыг тогтоол гарсан. Гэр бүлийн хүрээнд цомхон тэмлдэглэхийг уриалж байгаа ч сар шинийн өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн ихсэнэ гэж үзэж байгаа юм. Тиймээс битүүний өмнөх өдөр эсвэл битүүнээс шинийн 3 хүртэл нийслэл, аймгууд руу орох, гарах автозамын хөдөлгөөнийг хаана гэх мэдээлэл байна.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан
“Цагаан сарын битүүн, шинийн 1-3-ны өдрүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Нийт зорчигчдын 90 гаруй хувь нь өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээр зорчдог учраас автозамын хөдөлгөөнийг хаах эсэхийг маргааш Улсын Онцгой Комиссын хурлаар эцэслэн шийдвэрлэнэ. Хот доторх замын хөдөлгөөнийг хаахгүй. Онгой нөхцөл байдал үүссэн үед аймгийн Засаг дарга нар авто зам хаах шийдвэрийг гаргаж болно. Коронавирусийг ханиад биш тахал гэж үзэж байгаа. Хэрэв УОК-оос автозамын хөдөлгөөнийг хаах шийдвар гаргавал Засаг дарга нарын шийдвэр хэрэгжинэ. Шаардлагагүй гэж үзвэл хүчингүй болно” гэх мэдээллийг өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
cunt flex http://www.hotxxxmovie.club/