• Жэк Ма-гийн коронавирусын үед бизнес эрхлэгчдэд өгсөн зөвлөгөө:Эргэцүүлэн бод,бэлтгэ, аажмаар сэргээн босго

    “Alibaba” группын үүсгэн байгуулагч Жек Ма Хятад улс даяар бий болсон коронавирусын нөхцөл байдал нь бизнес эрхлэгчдэд өөрсдийгөө шинэчлэх, хөл хорио дууссаны дараах их өсөлтөд бэлтгэх боломжийг олгож байна гэжээ.

    Одоогоор Цагаан сарын баярын амралтыг сунгасантай холбоотойгоор нийт 50 сая гаруй иргэд хөл хорионд ороод байгаа юм.

    Тэрээр “Alibaba” компанийн тэргүүний судлаасаа 55 насандаа өөрийн хүсэлтээр огцорсон юм. Үүнээс гадна Жек Ма нь Хангзоу дахь Хупан ашгийн бус их сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашдаг бөгөөд нэгэн удаа сургуулийнхаа сурагчдад зориулан “Альваа хямрал өөрчлөлтийн үед өөрийн чигээ олох нь хамгийн зөв” хэмээн ярьсан илтгэл нь бичлэг болон үлджээ.

    “Юу хүсч байгаагаа, чамд юу байгааг, мөн юунд бууж өгөх эсвэл юуны төлөө тууштай байх хэрэгтэйгээ энэ үед эргэцүүлэн бод” хэмээжээ.

    Тэрээр сурагчиддаа мөн “дижитал ажлын арга барилд суралт, интернетийн технологийг ашигла” гэж захисан байна.

    Дашрамд дурьдхад, Алибаба компани Таобао цахим худалдааны сайтаа 2003 онд Хятад улсад SARS-ын дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоогоод байсан үед эхлүүлж байжээ. Таобао нь одоо дэлхийн хамгийн том цахим худалдааны сайт бөгөөд 2017 онд гэхэд нийт 3 триллион юаны гүйлгээ хийсэн байна.

    Эх сурвалж:South China Morning Post

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ