Б.Соёлмаа:Иргэд ирэх зургаан сарын хугацаанд зээлийн хүүг буурна гэсэн хүлээлттэй байна

Гэрэл зургийг mpa.mn

Макро эдийн засгийн нэгэн чухал үзүүлэлт болох Хэрэглэгчийн итгэлийн индексийн ээлжит судалгааг өнөөдөр танилцууллаа.

Эдийн засгийн хувьд хэрэглэгчид хамгийн гол субьект.

Монгол улсын эдийн засгийн ДНБ-ий дийлэнх хэсгийг хэрэглэгчийн хэрэглэсэн хэрэглээний зүйлс эзэлдэг байна.

Гэвч коронавирустэй холбоотойгоор бидний тэр үед авч байсан хариултууд нилээд өөрчлөлт гарах нь ойлгомжтой. Энэ бол манай эдийн засагт үзүүлж буй гадны шок. Энэ өвчлөлтэй холбоотойгоор хориг тавигдсан нь манай эдийн засагт нилээд нөлөө үзүүлнэ гэж МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж дурьдав.

Ингээд судалгааны үр дүнг “Эн-Ар-Си-Си” судалгаа, зөвлөгөөний компанийн захирал Б.Алтанцэцэг танилцуулсныг товч хүргэе:

2019 оны улирлын байдлаар хэрэглэгчийн итгэлийн индекс өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл дээшилсэн. Гэвч энэхүү итгэлийн индексийн өсөлтөд ирээдүйн хүлээлтийн индекс хамгийн ихээр нөлөөлжээ.

Ирээдүйн хүлээлтийн индекс 10.9%-иар өссөн буюу иргэд ирэх зургаан сарын хугацаанд өрхийн орлого, бизнесийн орлого сайжирна гэсэн хүлээлттэй байсан байна.

Тус судалгаанаас гардаг дараагийн нэгэн чухал үзүүлэлт бол хэрэглэгчдийн худалдан авалтын төлөвлөгөө, эрэлт юм. Үүнд ихэвчлэн удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн буюу том оврын эд хогшил, автомашин,үл хөдлөх, аялал зугаалга зэрэг багтана.

Хэрэглэгчийн худалдан авалтын талаар МИУС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Соёлмаа:

Өрхүүд санхүүгийн байдал дээрээ итгэлтэй, эдийн засгийн хувьд өөдрөг үедээ томоохон хэмжээний буюу удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнийхээ худалдан авалтыг өсгөдөг. Харин эсрэгээрээ өрхийн санхүүгийн хувьд гутранги бол худалдан авалтаа бууруулдаг.Ирэх зургаан сарын байдлаар худалдан авалтын жилийн өмнөх үетэйгээ харьцуулахад буурах хандлагатай байна. Click To Tweet Эдгээрээс томоохон хэмжээний эд хогшил, цахилгаан бараа худалдан авалт хоёр дахин буурах төлөвтэй байна.

Үнэ ханшийн хувьд ирэх иргэд зургаан сард инфляцийг дөрвөн хувьд, харин нэг жилийн хувьд инфляцийг 7 хувьтай байна гэсэн хүлээлттэй байна.

Ам.долларын ханшийг өснө гэсэн, зээлийн хүүг буурна гэсэн хүлээлттэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ