
БНХАУ-ын “China Construction First Group” компани зургаан хоногийн дотор Бээжинд эмнэлгийн маск үйлдвэрлэх үйлдвэр барина. Шинэ үйлдвэрт өдөр бүр 250 мянган маск үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Өмнө нь хаодварын голомтод 6 хоногийн дотор эмнэлэг барьж байсан хятадууд ийнхүү маскны үйлдвэр байгуулахаар болжээ.
Барилгачид ээлжээр ажиллах бөгөөд компанийн ажилчдыг шинэ COVID-2019 коронавирусын халдвар авбал цаг тухайд нь илрүүлэхийн тулд өдөр бүр температурыг нь хэмжинэ гэж ТАСС Синьхуагаас иш татан мэдээлэв.
Орос улс хүмүүнлэгийн тусламжаар БНХАУ-д хоёр сая эмнэлгийн маск, түүнчлэн эм тариа илгээжээ. Үүнээс гадна Америкийн эрх баригчид Хятадад 17.8 тонн эмнэлгийн хэрэгслийг – маск, халат, респиратор нийлүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
wxxn lndyi http://www.hotxxxmovie.club/
ed nariin bgaa bidnii bgaani tenger gazar yumdaa