Иргэдэд хүргэж буй коронавирусээс сэрэмжлүүлэх мессежийг латинаар хүргэх шаардлагатай

2020-02-19

Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбооны,мэдээлэл технологийн газар, үүрэн телефоны операторууд хамтран коронавирусээс урьдчилан сэргийлэх мессежийг хүргэж эхэлсэн.

Энэ талаар тус газрын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан н.Пүрэвдорж “Үүрэн телефоны операторуудтай хамтран хэрэглэгчдэд сэрэмжлүүлэх мессежийг хүргэж байна.

Хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлээд ЭМЯ-наас ирүүлсэн 16 агуулга бүхий 160 тэмдэгтэд багтсан мессежийг өдөрт хоёр удаа хүргэж байгаа. Click To Tweet Мессеж хүргэх асуудал дээр иргэдээс латин үсгээр ирүүлэх хүсэлтийг ирүүлж байна.

Монгол улсын хэмжээнд 3.3 сая ухаалаг утас хэрэглэгч байдгаас нэг сая нь энгийн утас хэрэглэдэг Click To Tweet. Бүх хүнд мессеж хүргэхийн тулд латинаар мессеж хүргэхээс аргагүй. Крилээр мессеж хүргэхээр нэг сая орчим хэрэглэгчийн утас тухайн мессежийг танихгүй байх нөхцөл байдал үүсэд байна” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ