Д.Нарангэрэл:Ази тив 48 улстай, үүнээс 12 улсад нь л коронавирусын халдвар тархсан

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 буюу шинэ коронавирусын талаар нэгдсэн мэдээллийг өглөө.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд коронавирусын халдвар сүүлийн 24 цагийн хугацаанд нилээд эрчимтэй явагдаж байна. Ялангуяа бидний хамгийн ихээр зорчдог Япон, Солонгос, Сингапур, Тайвань зэрэг Азийн 12 оронд өвчлөл нэмэгдсээр байна” хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 19-ний 10:00 цагийн байдлаар COVID-19-ийн халдвар авсан хүний тоо 75,182 тохиолдол бүртгэгдэж,шинээр нас баралтын тоо 137-оор нэмэгдсэн байна. БНХАУ-аас гадна дэлхийн 25 улсын 900 тохиолдол бүртгэгдсэн. Хятадын Өвчин судлалын төвөөс хийсэн судалгаагаар өвчлөлийн тохиолдлын

  • 81 хувь нь хөнгөн,
  • 14 хувь нь дунд
  • 5 хувь нь нэн хүнд байна.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-д  3,019 эрүүл мэндийн ажилтан халдвар авснаас 14.6 хувь нь маш хүнд байгаа. Одоогоор өвчнийг эмчлэх чиглэлээр Хятадад 80 гаруй эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байгаа бөгөөд эхний үр дүн энэ оны дөрөвдүгээр сард гарна” гэлээ.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл “ДЭМБ-аас улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэжлүүлэхийг уриалж байгаа. Сая 17 байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг эрсдлийн үнэлгээг тав дахь удаагаа хийж, эрдэл өндөр байна гэж дүгнэлээ.

Халдвар буурахгүй, оргил үе тохиож байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг гуравдугаар сарын 30-н хүртэл сунгалаа. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс маргааш хуралдана” өглөө.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Ази тивд 48 улс байдгаас 12-т нь  халдвар  тархсан. Гэтэл Азид халдвар гараагүй дөрөвхөн улс үлдсэн гэх мэт цуурхал тарж байгаа учраас иргэдийг холбогдох байгууллагуудаас өгч байгаа бодит мэдээлэлд итгэхийг хүсэе” хэмээн ярилаа.

Gereg.Mn

Коронавирусийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Tuesday, February 18, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ