Канадын индианчууд газар нутгаар нь хийн хоолой тавихыг эсэргүүцэж байна

2020-02-19

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо эрэг орчмын хий дамжуулах хоолойг аль болох богино хугацаанд барьж байгуулахтай холбоотойгоор асуудлыг шийдэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Сануулахад, хоолой тавихын эсрэг орон нутгийн иргэд буюу Канадын уугуул иргэд болох индианууд зогсож байна.

Засгийн газрын гишүүдтэй уулзах үеэрээ Трюдо эсэргүүцлийг тайван замаар яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг хичээнэ гэж цохон тэмдэглэв. Засгийн газрын тэргүүн ба орлогч сайдууд уугуул оршин суугчдын удирдагчидтай харилцаа холбоогоо тасралтгүй үргэлжлүүлсээр байна. “Канадчуудын хувьд бодит үр дагаврыг багасгахын тулд энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байна” гэж улс төрч хэлжээ.

Эрэг хавийн 670 км зайд хий дамжуулах хоолой нь 2014 оноос хойш баригдаж байна. Энэ нь Британийн Колумби мужийн уугуул индианчуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа юм. Хий дамжуулах хоолойн эзэд шаардлагатай бүх зөвшөөрлийг авсан аж. Шүүх мөн тэдний талд шийдвэрээ гаргажээ.

Энэхүү байдалд сэтгэл дундуур байгаа нутгийн иргэд Канадын Онтарио муж болон АНУ-ын Нью Йорк мужтай холбосон автомашины гүүрийг бараг гурван цаг хаажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ