• Улс даяарх хөл хориог гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа

    2020-02-19

    Засгийн газрын ээлжит хуралдаанаанаар гуравдугаар сарын 2-ыг хүртэл тогтоосон хөл хориог дахин нэг сараар сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн юм.  Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд танилцууллаа. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл тогтоосон хөл хориог гуравдугаар сарын 30-ны өдөр болгож дахин сунгажээ.

    Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболд “Өнөөдрийн байдлаар коронавирусээр 26 оронд 73 мянган тохиолдол бүртгэгдээд байна.

    Халдварын голомт Ухань хотоос гэхэд 5 сая, хятад улсын хэмжээнд 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь өвчин түргэн тархацтай болоход нөлөөлсөн гэж эрдэмтэд үзэж байна.

    Өвчний дамжих зам одоог хүртэл тодорхой биш. Шинээр судлагдаж байгаа талаар ДЭМБ-аас онцолж,харин улс орнуудын үүний эсрэг авсан хүчээ сулруулахгүй байхыг зөвлөж байна.

    Олон улсын судлаачид тархалт энэ оны дөрөвдүгээр сараас бураах магадлалтай гэж байна. Хүний биеийн дархлаа болон эмчилгээний аргыг олох хүртэл тархалт нь буурдаг, яваандаа эмчлэх арга нь олдоод ирэхээр аюулт хэмжээ нь буурдаг зүй ёсны явц явдаг.

    Манайхаас БНХАУ-д ажиллаж, амьдарч, зорчиж байгаад ирсэн 179 Монгол иргэнийг тусгаарлаж, вирусын шинжилгээ хийсэн бөгөөд одоогоор коронавирусын халдвар илрээгүй байна.

    Нэгдүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан УОК-ын ажлын хэсгээс хийсэн эхний эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан.  Хоёрдугаар сарын 10-нд хийсэн үнэлгээгээр  Монгол улсад зөөвөрлөгдөж ирэх эрсдэл маш өндөр гэж гарсан.

    Ийм учраас Засгийн газар хэлэлцэж үзээд 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан байсан хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа.

    УОК-оос хот хоорондын хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй байна” хэмээн ярилаа.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ