
Гэрэл зургийг mpa.mn
МХЕГ-аас шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж буй хяналт шалгалт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ДЭМБ-аас мэдээлэл авсан 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн МХЕГ-аас өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт 2200 албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Үүнээс 21 аймагт 129, хилийн боомтууд дээр 83 эрүүл ахуйн байцаагч нар ажиллаж байгаа юм.
Одоогийн байдлаар нийт 131 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, ХӨСҮТ-д мэдээлж ажиллажээ. Click To TweetХилийн боомтууд буюу нэвтрэх цэгүүд дээр эрүүл мэндийн ажилтнаас өмнө хамгийн эхэнд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар сэжигтэй тохиолдлуудтай нүүр тулан ажиллаж байна.
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Сэжигтэй тохиолдлыг илрүүлэх нь байцаагчийн мэргэжлийн ур чадвар шаардсан ажил байдаг. Байцаагчийн хувийн ажиглалт, халуун хэмжих хоёр арга байна. Энэ байдлаараа 83 эрүүл ахуйн байцаагчид нь өөрөө халдвар авах хамгийн эрсдэлтэй цэгт ажиллаж байна. ДЭМБ-аас ямар ч нөхцөлд нэг метрийн зайтай ажиллахыг зөвлөөд байна” хэмээн ярилаа.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш хилийн боомтууд дээрээс халуунтай байсан нийт 15 хүнийг буцаажээ Click To Tweet. Үүнээс Замын-Үүд боомт дээрээс хоёр, Буянт-Ухаа дээрээс Хятадын нэг иргэнийг буцаасан байна.
ДЭМБ-аас коронавирусын халдвараас сэргийлэх хамгийн чухал алхам нь эрүүл ахуйг сайтар хангах гэж зөвлөсөн. МХЕГ-аас энэ чиглэлээр дараахь ажлуудыг авч хэрэгжүүлээд байна:
- Давхацсан тоогоор 73 төрлийн зөвлөмж 49 төрлийн сэрэмжлүүлгийг бэлтгэж олон нийтэд хүргэсэн
- Хот хооронд зорчиж буй 512 нийтийн тээврийн автобусанд хяналт шалгалт хийснээс шаардлага хангаагүй 10 автобусанд нь цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийсэн
- 229 шашны байгууллагуудад шашны цуглаан хийхгүй байх мэдэгдлийг хүргүүлсэн
- 180 эрүүл мэндийн байгууллагад хяналт шалгалт хийж бэлэн байдлыг хангаагүй 24 байгууллагууд зөвлөмж хүргэж ажилласан
- 1535 худалдааны төвүүдэд бие засах, гар угаах хяналт шалгалтыг хийхэд 44 хувь нь энэ нөхцлийг бүрэн бүрдүүлсэн байдалтай бол үлдсэн хувьд нь энэ нөхцөл байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж байна
- 2469 ААН-үүдэд байгууллагын 50 метр орчмын хог хаягдал, цас мөсийг цэвэрлэхэд хяналт тавьж ажилласан, 1527 байгууллага хангалттай хийж хэрэгжүүлж байна
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй