Хятадын уламжлалт анагаах ухааны эмийг орчин үеийн эмтэй хослуулан коронавирусыг эмчлэх  туршилт амжилттай болжээ

2020-02-19

ЭМЯ-наас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны Эм эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал , коронавирус өвчний эмчилгээний аргыг боловсруулах чиглэлээр БНХАУ-д   80 гаруй  туршилт судалгаа  2000 гаруй хүн дээр хийгдэж байгааг хэлсэн.  Тухайлбал,  “Remdesivir”, “Silpanivir”, “Arbidol Hydrochloride” зэрэг  анагаах ухаанд өмнө нь хэрэглэж байсан эмнүүдийг “Covid-19”  халдварт өвчинд хэрэглэж болох эсэх дээр эмнэлзүйн судалгаа хийгдэж байна. Мөн Японы  Favipiravir” гэх вирусийн эсрэг эмийг Хятадын зах зээлд борлуулах зөвшөөрлийг өгчээ.

Бүх Хятадын уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс Forsythiae Fructus” гэдэг ургамлын жимсээр хандалж гаргасан эмийг   онош нь батлагдсан 701 тохиолдолд хэрэглэж үзээд 214 хүний бие сайжирсан гэнэ. Ингэхдээ 214 хүний 80 хувьд нь ханиалгах шинж тэмдэг бүрэн арилж, 96 хувийнх нь биеийн халуун хэвийн болсон. Тиймээс уламжлалт эмийг орчин үеийн анагаах ухаанд хэрэглэж байгаа вирусийн эсрэг эмтэй хавсруулан, эмчилгээ оношилгооны бүхий үе шатанд хэрэглэж болох дүгнэлтийг гаргасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ