• Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх бонд гарсан, хууль амжилттай хэрэгжлээ

    УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой болон Салхитын мөнгөний ордын асуудлаар ХНХ-ын сайд С.Чинзориг болон арилжааны банкуудын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудтай уулзалт хийлээ. 

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

    Зургаан сая хүртэл төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсан. Банкны системийн зээлийн багцад тэтгэврийн зээл багагүй хувийг эзэлдэг. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Монголбанк энэ асуудалд оролцож, хүндрэлтэй биш замаар шийдэх зохицуулалт хийж байгаа.

    “Эрдэнэс Монгол” компаниас гаргах бондыг зээл болгохтой холбоотой тооцоо судалгааг хийж байгаа. Зургаан хувийн хүүтэй таван жилийн хугацаатай энэ бондын ашиг, алдагдлын зөрүү гарах бол яаж явах уу гэдгийг судалсан. Бонд гараад банкны блансан дээр байгаа тэтгэврийн зээлээр солигдохоор болж байна. Гэхдээ зээлийг яаж бондоор солих вэ гээд яриа асуудал байсан. Ашиг, алдагдлын зөрүү яаж явах вэ гэдгийг сая ярьж тохирсон.

    Хууль гарсантай холбоотой Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байсан. Хуульд зургаан сар хүртэл тэтгэврийн зээл олгоно гэж заасан. Цаашид тэтгэврийн зээлийг банкны нэг бүтээгдэхүүн байлгах уу үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргах ёстой. Олон улсад тэтгэврийн зээлийг хориглосон шийдвэр гаргасан байдаг. Монголбанкны зүгээс зээл гэдгээр биш тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр хүүгүй, шимтгэлтэй гурван сар хүртэл хугацаагаар олгож болно гэж үзэж байгаа.

    ХААН банкны төлөөлөл: 

    Нэгдүгээр сард суутган авсан байсан тэтгэврийн зээлийг тухайн сардаа багтаан тэтгэвэр авагчийн дансанд шилжүүлсэн. Энэ сард тэтгэврийн зээлийг суутгаагүй байгаа. “Эрдэнэс Монгол” клмпанийн бондыг хүлээж аваад бичилт хийгээд явна.
    Хаан банк 540 орчим салбарт 2.4 сая хадгаламж эзэмшигчтэй. Энэ хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг хамгаалах үүрэгтэй. Манай банкны хувьд орон нутгийн бүх салбар нэгж болон нийслэлийн зарим салбар, нэгжээр дамжуулан нийт тэтгэвэр авагчийн 62 орчим хувьд нь тэтгэвэр олгодог” гэв.

    Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн :

    Төрийн банк орон даяар 504 салбартай үйл ажиллагаа явуулж байна. Манай банкаар тэтгэвэр авч байгаа 160 мянга орчим ахмад настанд тэтгэврийн олголт хийж дууссан. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг биелүүлж ажиллаж байна”.

    “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү:

    Эрдэнэс Монгол” компани 100 хувь төрийн өмчтэй. 2019 онд онцлогтой ажиллалаа. “Мон-Атом” 100 хувь манай компанид ирсэн. Астгатын мөнгөний орд, Салхитын орд бас ирсэн. “Эрдэнэс” бонд буюу үнэт цаас маань гарсан. Одоо арилжааны банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр тэтгэврийн зээл тэглэгдэнэ.  Ойрын хугацаанд бонд арилжих гэрээг банкуудтай байгуулна. Ойрын хугацаанд бондоо арилжаалах гэрээг арилжааны банкуутай хийгээд дуусна” гэсэн бол.

    УИХ-ын дарга Г.Занданшатар :

    Тэтгэврийн зээлийг тэглэх ажил амжилттай хэрэгжиж байна. Энэ бол 418 мянган тэтгэвэр авагчтай холбоотой учир нүсэр ажил юм. Олон тал, олон эрх ашгийн уулзвар дээр шийдэгдэж байгаа асуудал. Цагаан сарын өмнө энэ асуудлыг дуусгаж нэг тийш нь болгоно. Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил явагдана. Хоёрдугаар сард тэтгэврийн зээлийг суутгалгүй олгосон гэдэг нь зээлтэй иргэдийн зээл төлөгдсөн гэсэн үг. 16 хувийн хүүтэй зээл олгогддог байсныг зургаан хувийн хүүтэй бондоор солигдож байгаа учраас хүүгийн зөрүү гарч байгаа. Банкуудын хувьд энэ бол ашигтай зүйл биш. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд аль аль талдаа алдагдалгүй санал дэвшүүлж байгаа арилжааны банкуудад талархаж байна” гэлээ.

    Gereg.Mn

    УИХ-ын дарга тэтгэвэр тэглэхтэй холбоотой асуудал, салхитын мөнгөний орд зэрэг асуудлаар мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Tuesday, February 18, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ