
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд БХЯ, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг, ХХЕГ, ОБЕГ-аас 333 мянган юань хандивлаж байна.
Ерөнхий сайдын зөвлөх, , “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо: Эрхэм хүндэт элчин сайд, элчин сайдын яамны ажилтнуудаа юуны өмнө биднийг цаг гарган хүлээн авч байгаад талархсанаа илэрхийлье. Халдварын голомтод ажиллаж байгаа цэргийн эмч нар, сувилагч нарт, цэргийн хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулах ажлыг зохион байгуулсан.
Энэ ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй “Монгол цэргийн нэгдсэн холбоо” зохион байгуулсан. Монголчууд ярьдаг айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэж, зовох цагт нөхрийн чанар гэж.Бид ингээд бага ч болов сэтгэлийн дэмийг үзүүлж байна. Манай цэргийн эмч нар өөрсдийн захидлыг бичсэн байгаа. Цэргийн эмч хүний зовлонг мэддэг, ямар хүнд нөхцөлд ажиллаж байгааг мэддэгийн хувьд энэ захиаг илгээж байгаа.
Цэргийн албан хаагчдад Жанжин штабын төлөөлөл бас захидал бичсэн байгаа. Бидний хандив өнөөдөр нэг хүний, нэг хүүхдийн амь насыг аврахад дэм болоосой гэж дээр нь тэнд ажиллаж байгаа хүмүүс сэтгэлийн урам аваад хятадын ард түмэн төдийгүй дэлхийн өмнө тулгарч байгаа бэрхшээлийн өмнөх шинэ цагийн баатрууд шүү гээд хандиваа гардуулья” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй