Д.Нямхүү:Ууц, өвчүү чанаж олон хоног хадгалах хэрэггүй

2020-02-18

Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд  цомхон тэмдэглэхийг иргэдээс уриалж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол ч гарсан. Өөрөөр хэлбэл, хотын нэг захаас нөгөө зах хүртэл шинэлж, золголт  хийхгүй байхыг иргэдээс  уриалж байна.

Тиймээс энэ удаад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн цагаан сарын  баяраар болон ер  нь коронавирусийн халдварын дэгдэлт их байгаа энэ цаг үед  ариун цэврээ хэрхэн сахих тухай өгсөн зөвлөмжийг хүргэе.

  • Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг зөвлөж байгаа. Тиймээс ууц, өвчүү чанаж олон хоног хадгалах хэрэггүй. Гэрт байгаа хүмүүс амны хаалтаа зүүгээд зүгээр суугаад байхгүй нь тодорхой. Ууцны хажууд сууна. Хоорондоо юм ярина. Нэг метрийн дотор ярьж байгаа хүнээс шүлс үсэрч байдаг. Түүний оронд халуун банштай шөл, буузаа чанаж өгөөд цай, аарцаа уух хэрэгтэй.
  • Гэр хорооллын иргэд  хашаандаа хуучин жорлонгоо булж, шинээр хэд хэдэн удаа ухсан байдаг. Үндсэндээ тэр айлын газар, хөрс  ялгадсаар маш их бохирдсон байгаа. Зарим ил задгай угаадсаа асгадаг. Өвлийн цагт тэр нь хөлдөж, урин дулаан цагт хайлж агаар орчинг бохирдуулдаг.
  • Жорлонгийн  ойролцоо хүүхдүүд нь бие засаж, тоглож байна. Үүнээс болж гэдэсний халдварт өвчин тусна. Бохир гараар дамжиж шар өвчин тусдаг учраас гэр орондоо орохдоо  ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Гэр хороололд амьдарч байгаа ч гэсэн гэртээ оронгуутаа гутлаа сольж өмсөж бай. Гутлаа арчаад  гэрийн хоймроо гарч суудаг. Миний дээр хэлсэн бохир заваан хөрс, шороон дээр явсан гутлаараа гэртээ орж болохгүй шүү дээ. Тэнд бага насны хүүхдүүд тоглоно, мөлхөнө.  Энэ болгоныг бид  анхаарах хэрэгтэй.
  • Зарим нян бактери гадаад орчинд их тэсвэртэй байдаг. Зарим нь хүний биед нэвтэрч орсон хойноо үржиж амьдрах дуртай байдаг. Олон төрлийн нян бактериуд өвчин үүсгэдэг. Тиймээс  хувь хүн ариун цэврээ сайн сахиж өөрийгөө хамгаалах нь чухал.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Мөн ч олон юм зааж байна шүү Ямар ухаантай төр вэ Ямар тэнэг иргэд вэ Эд хөгжүүлнэ шүү  МАНдуулна шүү

    • Буруу зүйл зөндөө байгаа. Гэхдээ дээрх зөвлөлгөөг дагах нь та, таны гэр бүл цаашилбал Монгол улсал хэрэгтэй! Хэн ч иргэд тэнэг, төр ухаантай гэхгүй. Бүх зүйлийг улс төржүүлэх шаардлага алга!

  • Гэр хороололоо барилгажуулахад л бүх төрлийн асуудал шийдэгдэнэ. Агаарын бохирдол, нүүрс хийх үйлдвэрлэл,  нүүрс  тээвэрлэх , хятадаас барьцалдуулагч авах, угаарын хийнд  үзүүлэх тусламж, угаар мэдрэгч тараах  г м ……

Холбоотой мэдээ