
Гэрэл зургийг mpa.mn
Өнөөдөр ЭМЯ-наас COVID-19 вирусын цаг үеийн асуудлаар нэгдсэн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэжигтэй тохиолдлуудын талаар “Хоёрдугаар сарын 16-нд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.
Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурав, Говьсүмбэрт тусгаарлагдсан хоёр, нийт таван тохиолдолд лабораторийн шинжилгээ явагдаж байна.
Лабораторийн шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна” гэж мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-д сайн дураараа ирэн үзлэгт хамрагдаж байгаа хүмүүсийн талаар “Өөрсдөө ирж үзүүлэ байгаа хүмүүсийг эмчийн үзлэгт хамруулж тусгаарлах уу, зөвлөгөө өгөөд явуулах уугэдгийг шийдэж байна. Голдуу томуугийн халдвартай хүмүүирж байна” гэсэн юм.
Үргэлжлүүлэн “Нийслэл болон Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж байгаа гэрээр нь үйлчилгээ хийх төлөвлөгөө бол маш зөв төлөвлөгөө. Эмнэлэг бол нилээн олон төрлийн халдвар цугладаг учраас эмнэлгээр явахгүй байх нь зүйтэй гэсэн зарчмыг голлон барьж байна. Замын-Үүдэд тусгаарлагдсан хүмүүсийн хувьд тус аймгийн Онцгой байдлын комисс мөн эмч нарын зөвлөлдөөнөөр шийдэж байгаа. Тодорхой хяналтанд байх ёстой хүмүүсийг дүрэм, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хяналтанд байж байгаа” хэмээлээ.
Ер нь орон нутгаас хотруу нааш нь явуулахгүй байх стратегийг барьж байна:
- Олон хүнтэй хавьтуулах ёсгүй,
- Тухайн хэсэгт нь тусгаарлах ёстой,
- Шинжилгээг нь цаг алдалгүй ХӨСҮТ-рүү явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Ene europuud aimar racist aziud harahaaraa alchh gd bdg ayguu bol uursduu corona gargachhaad erunduguuch uursduu hj bga biz ghdee orosiig muulaaguishv