
Гэрэл зургийг mpa.mn
ЭМЯ-наас коронавирусын асуудлаар мэдээлэл хийж байна.
Ажил, сургууль эхлэхтэй холбоотойгоор дэгдэлт оргилдоо хүрч болзошгүй тул Хятад улс бэлэн байдлаа хангаж байна
Мэдээллийн эхэнд ДЭМБ-ын мэргэжилтэн дэлхий дахины нөхцөл байдлын талаар “Хоёрдугаар сарын 18-ны 10 цагийн мэдээллээр 1872 нас баралт бүртгэгдэж зуугаар нэмэгдсэн байна. БНХАУ-аас гадна дэлхийн бусад улс орнуудад 803 тохиолдол бүртгэгдсэн байна. 80-аас дээш насны хувьд нас баралтын төвшин хамгийн өндөр буюу 15 хувьтай байна. Мөн халдварын ихэнхи буюу 86.3 хувь 30-70 насныхан эзэлж байна. Click To Tweet Шинж тэмдэг эхэлсэн хугацаагаар авч үзвэл оргил үе нь хоёрдугаар сарын 1-ний үеэр байсан байна. Цагаан сарын баяр дуусч, сургууль, ажлын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор дэгдэлт оргил үедээ дахин хүрч магадгүй байгаа учраас Хятад улс даяар бэлэн байдлаа хангаж байна. ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтын 14 хоногоор үргэлжлүүлэхээр зөвлөж байна”
Нийт таван тохиолдлын шинжилгээний хариу хүлээгдэж байна
Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэжигтэй тохиолдлуудын талаар “Хоёрдугаар сарын 16-нд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.
Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурав, Говьсүмбэрт тусгаарлагдсан хоёр, нийт таван тохиолдолт лабораторийн шинжилгээ явагдаж байна.
Лабораторийн шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна” гэж мэдээлэл өглөө.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй