Л.Амармөрөн:Дроноор золголт хийж байгаа эсэхийг хянана гэдэг нь ямар ч үндэслэлгүй мэдээлэл

Гэрэл зургийг mpa.mn
Өчигдөр цахим орчинд тархсан “Цагаан сарын үеэр дрон нисгэж иргэдийг золголт хийж байгаа эсэхийг хянана” гэдэг нь үндэслэлгүй, худал мэдээлэл болох талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Нийслэлийн Цагдаагийн газрын хурандаа Л.Амармөрөн нар мэдээлэл хийлээ.
Ц.Мөнхбаатар “Өчигдөр хэд хэдэн мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн ташаа мэдээлэл хүрсэн.Хагассайн өдөр хуралдсан Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар Цагаан сарын баярыг олон нийтээр тэмдэглэхгүй байх, энэ үеэр төрийн албан хаагчид хариуцлагатай жижүүрээрээ гарахаас гадна зарим тохиолдолд тодорхой чиглэлд жижүүрлэж ажиллах чиглэл өгсөн нь буруу ойлгогдсон.
Өөрөөр хэлбэл, ахмадуудыг дайчлан ажиллуулах гэж байгаа юм шиг ойлголт төрүүлсэн байна. Энэ бол ташаа мэдээлэл” гэлээ.
Үргэлжлүүлэн Цагаан сарын олон нийтийн арга хэмжээ болж байгаа эсэхийг гудамж талбайд дрон нисгэж хянана гэсэн мэдээллийн талаар:
Хурандаа Л.Амармөрөн ” Цагдаагийн байгууллагаас дроныг гэр хороололд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр өндөрлөг цэгүүдээс нисгэх байдлаар ашигладаг. Click To Tweet Цахимд тавигдсан энэ мэдээлэл бол ямар нэгэн үндэслэлгүй худлаа мэдээлэл. Сар шинийн баярын үеэр иргэдийг дрон нисгэж золголт хийж байгаа эсэхийг хянана гэдэг нь ямар ч үндэслэлгүй мэдээлэл” гэлээ.
Ц.Мөнхбаатар:-10 хэмээс доош дром нисэх ёстой байдаг учраас үнэмшилгүй мэдээллийг заавал нягталж гаргамаар байна
Цагдаагийн байгууллагаас дроныг гэр хороололд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр өндөрлөг цэгүүдээс нисгэх байдлаар ашигладаг.
Мөн Нийслэлийн засаг даргын хоёрдугаар сарын 7-ны өдөр гарсан А168 дугаар захирамжаар шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж,талбайд ил задгай бие засахгүй байх, нус цэрээ хаяхгүй байх тухай заасан. Захирамж хэрэгжиж эхэлснээс хойш нийт 1,821 зөрчил илэрснээс:
  • Нийт зөрчлийн 85 хувь нь хог хаягдлаа, ялангуяа тамхины ишээ гудамжинд хаясан
  • Гудамж талбайд ил бие зассан 169 тохиолдол
  • Нус цэрээ гудамжинд хаясан 85 тохиолдол тус тус гарчээ.
Хяналтыг Дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн хяналтын камераар дамжуулан хийж байна. Зөрчлийн тухай хуулиар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгууль онооно.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ