Н.Цэрэнбат:Монгол Улсад халдвар тархахгүй бол аялал жуулчлал нэмэгдэнэ

Гэрэл зургийг mpa.mn

БОАЖ-ын Н.Цэрэнбат, Гадаад харилцааны сайд С.Цогтбаатар,  дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна. Энэ хүрээнд БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж буй талаараа ийнхүү хэвлэлийн бага хурал хийсэн нь энэ.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Манай өмнөд хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарч, нийгэм, эдийн засгийн хүндрэл үүсээд байгаа. Мөнхийн хөршийн хувьд Монгол улсын Засгийн газар, монголын ард түмэн хүмүүнлэгийн аянд нэгдэж, энэ хүндрэлийг даван туулахад сэтгэлийн дэм өгье гэж хүмүүнлигийн аяныг өнөөдрөөс эхлэн нээж байгааг мэдээлж байна. Хэдий Монгол улсын иргэд, ТББ-ууд нэгдэж ЭСЯ-нд нь хандив өгч байгаа ч нэгдсэн зохион байгуулалттай болгох үүднээс энэхүү аяныг эхлүүлж байна. Төрийн банкинд тусгай данс нээсэн. Дансны дугаар нь: 3413 0343 2597. Энэ аяныг дэмжихийг уриалж байна” гэв.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д давхардсан тоогоор 1.1-1.6 сая монгол иргэн зорчиж  байгаа ажээ. Коронавирусээс болж,урьдчилсан байдлаар Азийн аялал жуулчлал 40 хувьд хүрч буурах төлөвтэй байгаа аж. Монгол Улсад хэрвээ халдвар тархахгүй байх юм бол аялал жуулчлал өснө гэж таамаглаж байгаагаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэллээ.

Гадаад харилцааны сайд С.Цогтбаатар “Сүүлийн үед коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор манай иргэд, байгууллагууд олон сувгаар хандив, сэтгэлийн дэм өгье гэж байгаа. Тиймээс нэг төвлөрсөн данс нээж хандиваа цуглуулахаар шийдээд байна”.

Сангийн дэд сайд Б.Булгантуяа “БНХАУ бол Монгол улсын хамгийн том худалдааны түнш. 2010 оноос хойш 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон, тэрбум юаний буцалтгүй тусламж өгөөд буй”.

ШУУД ҮЗЭХ:

Gereg.Mn

БОАЖ-ын Н.Цэрэнбат, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Monday, February 17, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ