МУГЖ Г.Ариунбаатар суут Пласидо Доминготой хамт дуулжээ

МУГЖ Г.Ариунбаатар, Испанийн суут дуурийн дуучин Пласидо Домингогийн хамт дуулжээ. Доминго нь Лучиано Паваротти, Ёосе Карерас нарын хамт “Их гурван тенор” хэмээгдэж, сонгодог урлагийн ертөнцөд алдраа мөнхөлсөн, нэрийн хуудас болсон уран бүтээлчдийн нэг юм. 

Г.Ариунбаатар нь П.Доминготой Симон Бокканеграгийн дуурийн хэсгээс хамтран дуулсан байна.

Доминго дуурийн урлагт хөдөлмөрлөсөн 50 жилийн ойн тоглолтыг өнгөрөгч 2019 онд хийсэн. Үүндээ дэлхийн шилдэгт тооцогдох 80 гоцлол дуучдыг урьж, дуулуулж байсан ба тэдний тоонд МУГЖ Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нар багтаж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ