Forbes Оросын шинэ долларын тэрбумтаныг зарлав

Оросоос Их Британид цагаачилсан бизнесмен Николай Сторонскийн хөрөнгийн хэмжээ 1,6 тэрбум ам.доллар болсон хэмээн “Forbes” мэдээллээ.

Николай Сторонскийн финтех-стартап Revolut саяхан ээлжит хөрөнгө таталтаа хийсэн бөгөөд Forbes-ийн тооцоогоор хөрөнгөө зургаан тэрбум ам.доллараар өсгөх ажээ. Босгосон хөрөнгийн хэмжээг ирэх долоо хоногт албан ёсоор зарлах ажээ.

Revolut-ийг үүсгэн байгуулагч Николай Сторонский нь компанийн 30 орчим хувийг эзэмшиж байгаа нь 1,6 тэрбум ам.доллар болж байгаа гэнэ.

2019 оны Forbes-ийн жагсаалтаар Николай Сторонскийн хөрөнгө 500 сая ам.доллар байсан бол энэ жил ийнхүү тэрбумтаны эгнээнд орж иржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ