Сайн мэдээ:COVID-19 вирусын халдвар авсан 98 настай ахмад настан эдгэрчээ

ДЭМБ-аас мэдээлснээр:

  • COVID-19/коронавирус/ вирусээр нас барагсдын 40 хувь нь хууч өвчтэй байна
  • 7,000 хүнд хийсэн судалгаанаас харахад нас ахих тусам нас баралтын төвшин нэмэгдэж байгаа юм.

Харин өчигдөр вирусын халдвар аваад байсан 98 настай Хятадын Хэнан мужийн ахмад настан бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.  Ингэснээр вирусын халдвар авч,эдгэрсэн хамгийн өндөр настнаар тодроод байна.

Хэнан мужийн иргэн Зу, хоёрдугаар сарын 3-ны өдөр эмнэлэгт тусгаалагдан хяналтанд орсноос хойш 10 хоногийн хугацаанд эдгэрсэн байна.  Хариуцсан эмчийнх нь хэлснээр “Тэр хүн олон хууч өвчтэй байсан. 98 настай Зу сүүлийн хагас жилийн хугацаанд байнгын хэвтэрт байсан” юм.

Тодруулбал, тэрээр зүрхний архаг дутагдалтай,зүрхний тосгуур нь хэвийн бус агшилттай,зүрхний хэм алдагдалтай байжээ.

Эх сурвалж:Xinhuanet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ