• Японы автомашин үйлдвэрлэгчид БНХАУ дахь үйлдвэрлэлээ сэргээж байна

    Японы автомашин үйлдвэрлэгчид шинэ төрлийн коронавирусын халдвар дэгдсэний улмаас хаагаад байсан БНХАУ дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг даваа гаригаас сэргээж эхэлжээ.

    “Kyodo” агентлагийн мэдээлснээр, “Toyota Motor” компани Чанчунь болон Гуанжоу хот дахь үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн байна.

    Компани урьд нь Хятад дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хоёрдугаар сарын эхээр Билгийн тооллын Шинэ жилийн баярын амралтын дараа сэргээхээр төлөвлөж байсан бөгөөд дараа нь хоёрдугаар сарын 10 хүртэл хойшлуулсан байна.

    Гэвч Хятадад коронавирусын халдварын тархалттай холбоотой нөхцөл байдал сайжраагүйтэй холбоотойгоор хугацааг дахин хойшлуулжээ. Японы автомашин үйлдвэрлэгч бас нэг компани болох “Mazda” Нанжин хот дахь үйлдвэрлэлээ сэргээсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ