Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хяналт тавин зорчигчдын биеийн дулааныг хэмжин асуумж тандалт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.
Зорчигчдыг автобуснаас 5, 5-аар нь буулган ариутгал, халдваргүйтгэл хийсэн бөгөөд биеийн дулааныг тус бүр 4 удаа хэмжиж, халдварт өвчний сэжигтэй нэг зорчигчийг илрүүлэн тусгаарлажээ.
Тэрбээр БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан, Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй байгаа аж. Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр бусад 103 хүнийг түр хяналтад авчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
Тэнэг гар вэ. Түүхий юм идэж болохгүй гээд л байхад очиж очиж Эрээнээс түүхий загас идэхдээ яахав дээ. Ийм хэнэггүйй зангаа манайхан хаявал таарна. өөрийнх нь амь, улс орны эрх ашиг гэж баймаар л юм
аль 2 хоногийн өмнө тусгаарлаад хариу нь гарчихсан