“Реал” “Ман Сити”-гээс Стерлингийг 180 сая фунтээр худалдаж авахад бэлэн байна

“Манчестер Сити”-гийн довтлогч Рахим Стерлинг “Реал Мадрид” руу явж магадгүй.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Мадридын баг Английн клубыг Европын цомын тэмцээнээс хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэхтэй холбоотой нөхцөл байдлыг ашиглахыг зорьж байгаа аж.

Эзэн хааны клуб 25 настай хөлбөмбөгчинд 180 сая евро санал болгоход бэлэн байгаа тухай мэдээлж байна.

Стерлинг одоогоор “Сити”-тэй шинэ гэрээ байгуулах талаар хэлэлцээр хийж байгаа бөгөөд үүний дагуу түүний цалин долоо хоногт 300 мянган фунт стерлингээс 450 мянга болж нэмэгдэх боломжтой аж.

Гэсэн хэдий ч Европын цомын тэмцээнээс хасагдсаны улмаас “Хот” 300 сая фунт алдах боломжтой бөгөөд энэ нь Стерлингийн цалинг нэмэх боломжгүй болгож байгаа юм.

Англи эр гадаадад тоглох хүсэлтэй байгаагаа нуугаагүй гэж тэмдэглэжээ.

Энэ улиралд Стерлинг улсын аварга шалгаруулах тэмцээний 23 тоглолтод оролцож, 11 гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгчээ.

Түүний “Сити”-тэй байгуулсан одоогийн гэрээ 2023 он хүртэл хүчинтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ