• Коронавирусын карантин дэлхий дахинд гэрээсээ ажиллах хамгийн том туршилт болж байна

    Үхлийн вирустэй тэмцэж буй Ази тивийн албан байгууллагуудын оффис нам гүм, эл хуль болжээ.

    Худалдааны төв цэг болох Хонгконг,Сингапур дахь дэлгүүр, олон хүн цуглаж болох бүх газрууд нь хаагджээ. Коронавирусын халдварын улмаас улс орон бүр сэргийлж, олон нийтийг хамарсан, шаардлагатай гэвэл албан байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон нь энэ юм.

    Арванхоёрдугаар сард Хятадын Уханьд анхны тохиолдол нь бүртгэгдсэн коронавирусээр одоогоор 67 мянган хүн өвчилж, 1,500 хүн нас бараад байна. Click To Tweet
    Хятадын Засгийн газрын нь зүгээс коронавирусын халдварын гадагш урсгалыг хаах зорилгоор хэд хэдэн хэсгүүдэд хөл хорио тогтоосноор Хятад даяар 60 орчим сая хүн карантинд орсон юм.
    Гэвч Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жинпинг вирусыг хяналтандаа авах нь чухал ч эдийн засгаа ч мөн тогтворжуулах хэрэгтэйг анхааруулаад байна.
    Ийнхүү халдвар гарсан бүс нутагт оршин суугчид гэрээсээ ажиллаж эхэлжээ.Нэгэн судалгаагаар коронавирусын улмаас Хятадын эдийн засагт 62 тэрбум ам.долларын алдагдал учирч болзошгүй байна.
    Эрх баригчид бизнесүүдийг үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг шаардаж байгаа тул Хятад даяар гэрээсээ ажиллах шинэ систем хэрэгжиж эхэлжээ. Хятадын China Daily өдөр тутмын сонинд мэдээлснээр, Бээжингийн ажилчдын тал хувь нь ажил руугаа явахын оронд гэрээсээ ажиллана гэжээ. Мөн Tencent, Alibaba болон Microsoft зэрэг технологийн компаниуд ч адил ажилчдаа 1-2 долоо хоногийн хугацаанд гэрээсээ ажиллахыг зөвшөөрсөн байна. Click To Tweet
    Сингапур, Хонгконг болон Макаод төрийн албан хаагчдыг гэрээсээ ажиллахыг үүрэг болгож, харин хувийн хэвшлийнхний хувьд зөвхөн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх ажилтнаас бусдыг нь аль болох гэрээс нь ажиллуулахыг уриалаад байна. Гэвч үйлчилгээний болон боловсруулах үйлдвэрийн ажилчид гэрээсээ ажиллах боломжгүй учраас эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдан ажиллаж байгаа юм.
    ЕБС-иудын багш нарын хувьд цахим орчин, Google Hangouts болон бусад видео програмуудыг ашиглан хичээлээ зааж байгаа боловч хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хувьд энэ нь хоцрогдол үүсэх нэгэн шалтгаан болж болзошгүй байгаа юм.
    Хөл хорио тогтоосон газарт хэдэн сая хүн гэртээ хоригдсон мэт боловч энэ нь нөгөө талаараа дэлхийн хамгийн анхны бөгөөд хамгийн томоохон хэмжээний гэрээсээ ажиллах туршилт болон хувирчээ.
    Зарим хүмүүст, жишээ нь дээр дурьдсанчлан тусгай хэрэгцээт боловсролын багш нарын хувьд энэ нь хар дарсан зүүд мэт байна. Харин бусад салбарынхны хувьд гэрээсээ ажиллах гэнэтийн туршилт нь харин ч сайн үр дүнтэй байгаа учраас үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгахыг ажил олгогчиддоо санал болгож байна. Ялангуяа, ажлын уян хатан нөхцөлд дуртай хүмүүсийн хувьд өнгөрсөн хэдэн долоо хоног нь удаан хүлээсэн шинэчлэлийн эхлэл байж болох юм.
    Эх сурвалжCNN

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ