• У.Хүрэлсүх:Бид H1N1, SARS, Эбола мэт олон улс дамнасан халдварт өвчнүүдийг амжилттай давж гарч чадсан

    Ерөнхий сайд У. Хүрэлсүх ХӨСҮТ, Цэргийн госпитал, 1-р төв эмнэлэгт очиж ажиллан бэлэн байдалтай танилцан эмч эмнэлэгийн ажилтнуудтай уулзлаа.

    ХӨСҮТ 200 ор тусгаарлан ажиллах нөөцтэй бэлэн байдалтай байна. Цэргийн госпитал 2-4 цагийн дотор 570 ор нүүлгэн шилжүүлэх боломжтой бэлэн байдалд ажиллаж байна. Харин Улсын төв нэгдүгээр эмнэлэг 65 ор эмнэлэгийн хэрэгсэл тусгаарлан бэлэн байдалтай ажиллаж байна гэдгээ танилцууллаа. 

    Ерөнхий сайд хэлэхдээ “Бид H1N1, SARS, Эбола гэх мэт олон улс дамнасан олон халдварт өвчинүүдийг амжилттай давж гарч чадаж байсан. Хэдийгээр манай орон өндөр эрсдэлтэй улсад тооцогдож байгаа ч эрүүл мэндийн салбарынхан маань бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгааг харахад урамтай байна.

    Аюулт вирусын эсрэг хичээл зүтгэл гаргаж байгаа хүн бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ