
Ираны ерөнхийлөгч Хасан Роухани Тегеранд болсон хэвлэлийн бага хурал дээр “Иран улс Америкийн хэт их дарамт шахалттай тулгарч байна, иймэрхүү хэт их дарамтад байхдаа Иран яасан ч Америктай хэлэлцээ хийхгүй” гэжээ.
Роухани “Ираны ард түмний Америкийн хориг арга хэмжээний эсрэг ажиллаж байгааг сайшааж, Иран улс Сулейманийн алагдсан хэрэг, Украйны онгоц сүйрсэн хэрэг зэрэгтэй учирсан боловч Ираны ард түмэн эдгээр хэргийн гаж нөлөөг даван гарсныг олон үйл явдал харуулж байна. Байдал улам сайн болох болно” гэж онцолжээ.
Ираны цөмийн хэлэлцээрт буцан ирж, Иранд хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээгээ цуцлахыг Роухани Америкт уриаллаа. Америкаас Иранд тавьж байгаа хориг арга хэмжээгээ цуцалбал Иран АНУ-тай Ираны цөмийн хэлэлцээрийн хүрээнд хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тэр хэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй