
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг дэмжигчдийн хуудас гэх Фэйсбүүк хуудсанд “ЦАХИМ ОРЧИНД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ” гэх постыг оруулжээ. Сэтгүүлч Б.Отгон өөрийн Фэйсбүүк хуудсандаа уг судалгааны төвийг Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол нар авсан гэх утга бүхий пост оруулснаас үүдэлтэйгээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат уг постыг оруулсан байна.
Ж.Эрдэнэбат:
“МОНГОЛ-КУВЕЙТЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ” нь
Ерөнхийлөгчийн тамгын газрын харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг.
Монгол улсын Засгийн газар болон Кувейт улсын Засгийн газар хооронд “хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хоёр тал үзэглэж “Монгол-Кувейтын судалгааны төв” байгуулагдсан. МУ-ын Засгийн газрын 2016 оны 110 дугаар тогтоолоор “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв”-ийг аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар болгон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн. БОАЖЯ-ны харьяанд ажилладаг учраас үе үеийн энэ салбарын сайд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Харин дутуу баригдаад орхигдсон, ус, дулааны асуудлыг нь шийдээгүй, балгас болох шахсан барилгыг төсөл мөнгө олж бариулж гүйцээж, бүрэн тохижуулж, бүртгэл данстай болгож Төрийн өмчийн хороонд хүлээлгэж өгсөн. ТҮҮНЭЭС Д.ОЮУНХОРОЛ Ж.ЭРДЭНЭБАТ НАРЫН ХҮМҮҮС ХУВЬДАА АВСАН ЗҮЙЛ БИШ” гэжээ.
Фэйсбүүкийн мэдээлэл бүрэн эхээрээ:
ЦАХИМ ОРЧИНД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ. "МОНГОЛ-КУВЕЙТЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ" ньЕрөнхийлөгчийн тамгын…
Posted by Жаргалтулгын Эрдэнэбатыг Дэмжигчид on Sunday, February 16, 2020
#SocialNews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй