Д.Сумъяабазар:1072 хувьцааны нэгж үнийг 90 төгрөгөөр бодож, иргэдэд ногдол ашиг тараахаар боллоо

2020-02-17

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс-Тавантолгой компани 10 гаруй жил ажиллахдаа ноогдол ашиг хуваарилж байсан түүх байхгүй. Энэ удаа компанийн тухай хуулийн 47, мөн хуулийн 46.8 заалтуудыг тус тус үндэслэн анх удаа Эрдэнэс-Тавантолгой компани хуулийн хүрээнд ноогдол ашиг хуваарилах тогтоол гарч байна. Компанийн ТУЗ 100 хувь дэмжээд гаргасан. Өмнө нь бид сайн хувьцаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ахмад настнуудад хуваарилж, төр давуу эрхээрээ хувьцааг нь худалдан авч бэлэн мөнгө хэлбэрээр олгож байсан. Энэ нь бэлэн мөнгө тараах хэлбэр биш, хууль, дүрмийн хүрээнд ноогдол ашиг олгож байгаа ажил. Өмнөх жил бүтээн байгуулалт хийх шаардлагын дагуу Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замууд, Коксжих үйлдвэр барихад ашгийг зарцуулсан. Жилийн өмнө 25 төгрөг нэгж хувьцаанд оногдохоор байсныг энэ жил 90 төгрөг болгосон. Цаашид төмөр зам бусад бүтээн байгуулалтууд явагдаад байвал нэгж хувьцааны үнэ нэмэгдэх нь тодорхой” гэлээ.

Харин “Эрдэнэс Тавантолгой” компаний гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ““Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд нэг тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ингээд өнөөдөр Эрдэнэс-Тавантолгой ХК анх удаа иргэддээ ноогдол ашиг олгохоор боллоо” гээд хувьцаатай холбоотой нарийн мэдээллийг өглөө..

Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.

Мөн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЭТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг танилцууллаа. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж, цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.

Энэ тухай мэдээллийг компанийн вэб сайт, пэйж хуудас. Эрдэнэс-тавантолгой апликейшн. 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл даваа гараг бүрийн 13.00 цагт ЭТТ ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх юм байна.

Gereg.Mn

1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараахаар боллоо.

Posted by Gereg.Mn on Sunday, February 16, 2020

 

ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшн ашиглах заавар

Хувьцаа эээмшигч иргэн та www.ett.mn сайтаар орж нэвтрэх хэсэгт дарж регистерийн дугаар болон утасны дугаараа оруулан нэвтрэх боломжтой Та гар утасныхаа Playstore, Аррstore-оос Эрдэнэс Тавантолгой гэж хайгаад манай апликейшнийг татаж суулгаарай

Хэрэв та анх удаа аппликейшнийг ашиглах гэж байгаа бол ногдол ашиг хэсэгт дарж регистерийн дугаар. утасны дугаараа оруулан нэвтэрч орсны дараа дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй Ингээд та өөрийн хувьцааны тоо ширхэг болон. ногдол ашгийн хэмжээг харах боломжтой болно

Данс шалгах хэсэгт орж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хэдэн ширхэг хувьцаатай болохоо шалгахыг хүсвэл өөрийн регистерийн дугаараа оруулж шалгаарай Мөн данс нээлгэсэн брокерийн компаниа харж холбоо барих мэдээллийг авч болно

Үнэт цаасны компаниуд хэсэгт орж Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй брокерийн компаниудын хаяг. байршил. утасны дугаар бүхий мэдээллийг авч холбогдон хувьцааны дансаа нээлгэж үйлчлүүлэх боломжтой.

Харилцах утас: 1800-1072

Вэб сайт: www.ett.mn

Facebook page хуудас: 1072 Хувьцаа мэдээллийн төв

Appstore апп нэр Эрдэнэс Таван Толгой

Playstore апп нэр: Эрдэнэс Таван Толгой хувьцаа

Энэ тухай мэдээллийг компанийн вэб сайт, пэйж хуудас, “Эрдэнэс-Тавантолгой” аппликейшн, 1,072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл Даваа гараг бүрийн 13:00 цагт ЭТТ ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх юм байна.

Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг Тус хувьцаанд ногдох үнэ /₮/ Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо
527 47,130 10,844
536 48,240 28,160
741 66,690 334,519
750 67,500 667,898
848 76,320 41,359
857 77,130 131,256
955 85,950 9,393
964 86,760 34,491
1,063 95,670 56,346
1,072 96,480 1,080,592

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Байгалын баялаг бол гагцхүү ард түмний мэдлийнх бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” баягалын баялаг ашигласныхаа төлбөрөөс иргэдэд хүртээж байна, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна. Бусад байгалын баялаг ашиглан үйл ажиллагаа явуулдаг компаниуд ард иргэдэд үр өгөөжтэй зүйл хийх ёстой. Үлгэр жишээ болж байгаад баярлалаа “Эрдэнэс Тавантолгой”…

  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК ард иргэддээ ногдол ашгийг хуваалцах гэж буйд баяртай байна гэхдээ энэ их мөнгийг залуучууд бид нар авах хүсэл сонирхол алга үүний оронд энэ мөнгөөр хүүхдийн эмнэлэг эсвэл цэцэрлэг сургууль барисан дээр байх.

  • Цаашид бүтээн байгуулалтын ажлуудаа хийгээд, төмөр зам болон дагалдах төслүүдийг хэрэгжүүлээд эхэлбэл нэгж хувьцаанд ногдох төгрөгийн хэмжээ нэмэгдэх нь ойлгомжтой.

  • 1072 хувьцаа амилах нь, одоо л нэг улсдаа үр өгөөжөө өгөхндээ. Баярлалаа “Эрдэнэс Тавантолгой” цаашдын их бүтээн байгуулалтанд нь АМЖИЛТ.

  • Уул уурхайгаас олох орлогоос ард түмэндээ анх удаа хишиг хүртээлээ. “Эрдэнэс-Тавантолгой”-н хамт олонд амжилт

  • Иргэн бүр нь хувьцаа эзэмшдэг манайх шиг орон байхгүй шүү. Одоо эдийн засаг маань сэргээд, хөрөнгийн зах зээлээ ч өндөр хөгжүүлчихвэл. Эх орондоо л ажиллаад амьдраад баймаар. Монгол хүн болж төрсөндөө үнэхээр талархаж байна.

  • Төр муу менежер биш гэдгээ харууллаа, төрийн өмчит хувьцаат компани бүх өрөө төлөөд, ногдол ашиг тарааж эхлэнэ гэдэг бахархмаар юм аа Эрдэнэс Таван толгой. Иргээдүй гэгээлэг харагдаж байна.

    • Үйлдвэрээ өргөжүүлээд ард иргэд, улсдаа хэрэгтэй олон сайхан бүтээн байгуулалт хийгээсэй гэж хүсч байна. Жил жилийн ногдол ашиг авахаас илүү шинэ эко үйлдвэр, бүтээн байгуулалтууд, байгалийн нөхөн сэргээлт, сургууль цэцэрлэг, эмнэлэг, ндийн засгийн өсөлт баян улс орон бүтээх нь насан туршийн минь хөрөнгө оруулалт байх болно. Өндөр амжилт хүсье “Эрдэнэс Тавантолгой”…

Холбоотой мэдээ