Хятадын шүүх коронавирусын шинж тэмдгээ нуун дарагдуулвал цаазаар авах ялтайг анхааруулжээ

Өвчнийхөө шинж тэмдгийн талаар эмчдээ хэлээгүй, аяллын түүхээ нуун дарагдуулсан эсвэл хорио цээрийн дэглэмд орох, эмчилгээ хийлгэхээс татгалзан коронавирусыг иргэдэд тархаах аюул заналхийлж болзошгүй тул халдварын тархалтад хүргэж болзошгүй учоаас эрүүгийн шийтгэлээр шийтгэнэ гэж үзэж байгаа аж.

Коронавирусаар халдварласан иргэд өвчнөө нуун дарагдуулж эсвэл аяллын түүхийг нь нийтэд мэдээлээгүй тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно хэмээн Бээжин хотын Дунд түвшний хоёрдугаар шүүхээс гаргасан мэдэгдлээс иш татан Бээжингийн өдөр тутмын сонинд мэдээлжээ.

Энэхүү нийтлэлд халдварын цаашдын тархалтад хувь нэмэр оруулж буй хүнийг олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаж болно гэжээ.

Сонинд бичсэнээр, одоогийн хууль тогтоомжийн дагуу “халдварт өвчнийг зориудаар дамжуулсан” тохиолдолд арван жил, бүх насаар нь хорих, эсвэл цаазаар авах ялаар шийтгүүлж болзошгүй ажээ. Уг өгүүлэлд цаазаар авах ялыг “онцгой тохиолдолд” хэрэглэнэ гэж тэмдэглэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Зөв гэж үзлээ хүний араас нулмах нус цэрээ хаяж цахилгаа шатанд конопруу наах  айлийн үүд хаалга руу шээх орон гэрлүү хог давуулаж шидэх энэ чинь санаатай тарааж байгаа учир шууд цаазаар авах ёстой Ийм хэцүү үё эх оро ч иргэдээ гэсэн сэтгэлгүй хүнээс муу бүхэн гарна шиитгэл өндөр чанга байх хэрэгтэй би зөв гэж үзэж байна 

Холбоотой мэдээ