Оюутнуудыг МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотод авчирсан. Улмаар Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлан өнгөрсөн Бямба гарагт тусгаарлалтаас гаргаад байгаа билээ.

БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутан авчирсан албан хаагчид өнөөдөр тусгаарлалтаас гарлаа. Шинэ коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол оюутныг хүсэлтийнх нь дагуу эх оронд нь шилжүүлэн авч ирсэн хүмүүс юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй