
ЭМЯ-наас өдөр бүрийн 11 цагт ковид-19 вирусийн талаарх сүүлийн үеийн мэдээлэлийг өгч хэвлэлийн бага хурал хийдэг. Өнөөдрийн хуралд ОБЕГ-ын дарга Т.Бадрал оролцож гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орон даяар хэсэгчлэн шилжин хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг өглөө.
ОБЕГ-ын дарга Бригадын генерал Т. Бадралын өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.
- Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол гарч , УОК-ын шийдвэрүүд гарсан. Дээрх шийдвэрүүдтэй холбогдуулан 21 аймаг, нийслэлд 24 цагийн бэлэн байдалд ажиллах шуурхай штаб байгуулагдаж, тусгай горимоор ажиллаж байна. Гамшгаас хамгаалах 252 албыг 24 цагийн бэлэн байдалд ажиллуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 2,045 техникийг дайчлаад 462 төлөвлөгөөнд тодотгол хийгээд ажиллаж байна.
- Цагаан сарын баяртай холбоотой сурталчилгаа болон үзэсгэлэн худалдаануудыг 100 хувь зогсоосон.
- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн үед улсын болон орон нутгийн хөрөнгийг ашиглах тухай Засгийн газрын тогтоолд заасан байдаг. Өнөөдрийн байдлаар 14 аймаг хөрөнгөө хуваарилаад, түүнийгээ мэдээлсэн. Увс зэрэг хэд хэдэн аймаг энэ талаарх мэдээллээ өгөөгүй байна.
- Сайн малчин шагнах арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Ийм арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн.
- 21 аймаг, нийслэлийн 1,100 гаруй ААН-д үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Click To Tweet
- Өнөөдрийн байдлаар 1,187 эцэг, эхэд хүүхдээ харахад зориулан цалинтай чөлөө олгосон. Click To Tweet
- Эрсдлийн үнэлгээг эрүүл мэндийн байгууллагууд дөрвөн удаа хийсэн. Тав дахь удаагийн үнэлгээг салбар дундын байдлаар шинэчилсэн аргаар долоо хоног тутам хийхээр болсон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй