“Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцааны ноогдол ашиг тараах эсэхийг хэлэлцэж байна

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, иргэдэд ноогдол ашиг тараах эсэхийг хэлэлцэж байгаа аж. 

Тус компани 2016 онд цэвэр ашиг нь 32.8 тэрбум төгрөгийн, 2017 онд 401 тэрбум төгрөгийн, 2018 онд 807 тэрбум төгрөгийн, 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллан төрийн өмчит компаниудаас Монголдоо анхдагч болоод байгаа.

2018 оны  “ЭТТ”-н ашгийг бүтээн байгуулалт буюу төмөр замын ажилд зарцуулсан юм.

ТУЗ-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр УУХҮ-ны сайд Д.Сумъяабазар хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК ард иргэддээ ногдол ашгийг хуваалцах гэж буйд баяртай байна гэхдээ энэ их мөнгийг залуучууд бид нар авах хүсэл сонирхол алга үүний оронд энэ мөнгөөр хүүхдийн эмнэлэг эсвэл цэцэрлэг сургууль барисан дээр байх.

  • Ногдол ашиг авсанаараа иргэн та хувьцааныхаа үр өгөөжийг бодитой хүртэж, үнэт цаас эзэмшихийн ашиг тусыг ойлгох болно! Үүнийг зүгээр л санхүүгийн анхан шатны мэдлэг олгох хөшүүрэг гээд ойлгочих! Хуулиар ХК ногдол ашиг хуваарилж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчид өөрсдийн эзэмшиж буй хувьцаанд ногдох ашгаа авах эрхтэй.

  • Эрдэнэс тавантолгойд ажилд ормоор байна. Цалин сайтай, 14 хоног ажиллаад 14 хоног амардаг гоё юм билээ

  • Иргэн бүр нь хувьцаа эзэмшдэг манайх шиг орон байхгүй шүү. Одоо эдийн засаг маань сэргээд, хөрөнгийн зах зээлээ ч өндөр хөгжүүлчихвэл. Эх орондоо л ажиллаад амьдраад баймаар. Монгол хүн болж төрсөндөө үнэхээр талархаж байна.

  • Төр муу менежер биш гэдгээ харууллаа, төрийн өмчит хувьцаат компани бүх өрөө төлөөд, ногдол ашиг тарааж эхлэнэ гэдэг бахархмаар юм аа Эрдэнэс Таван толгой. Иргээдүй гэгээлэг харагдаж байна.

  • Хэдэн төгрөг болох юмбдээ. Ажлын байр нэмэх зүйлдээ зарцуулаач ээ. Гудамж хэсэж, архи уусан хүмүүс дүүрэн байна цаана чинь

  • Үйлдвэрээ өргөжүүлээд ард иргэд, улсдаа хэрэгтэй олон сайхан бүтээн байгуулалт хийгээсэй гэж хүсч байна. Жил жилийн ногдол ашиг авахаас илүү шинэ эко үйлдвэр, бүтээн байгуулалтууд, байгалийн нөхөн сэргээлт, сургууль цэцэрлэг, эмнэлэг, ндийн засгийн өсөлт баян улс орон бүтээх нь насан туршийн минь хөрөнгө оруулалт байх болно. Өндөр амжилт хүсье “Эрдэнэс Тавантолгой”…

Холбоотой мэдээ