Гэр хороолол,хотын гудмаар явган эргүүл ажиллаж иргэдийг амны хаалтаа зүүхийг шаардана

2020-02-17

Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн  амратын өдрүүдэд шуурхай штаб эргүүл 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.

Угаарын хийнд хордсон гэх  6 өрхийн 19 иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ өгч гэрт нь буцаажээ. Өнөөдрийн байдлаар угаарын хийн  хордлогоор хэвтэн эмчлүүлсэн хүн байхгүй байна гэх мэдээллийг  албаныхан өгч байна.

Ерөнхийлөгч, Засгийн газараас Цагаан сарыг бүх нийтээр  тэмдэглэхгүй  байх зарлиг, Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй  холбоотойгоор урьдчилан сэргийлэх ажлыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулж байгаа.  Хяналт шалгалт, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүднээс гэр хороолол, олон хүн зорчдог гудамж талбайд явган эргүүлийг ажиллуулахаар  болжээ. Өөрөөр хэлбэл, хүн олноор зорчдог  хэсгүүдэд  амны хаалтаа зүү, тамхины ишээ бүү хая, шүлсээ битгий хая гэхчлэн анхаарал, зөвлөмжийг өгөх юм байна.

Өнгөрсөн долоо хоногт гудамж талбайд нус, шүлшээ хаясан 200 орчим иргэн Зөрчлийн хуулиар 10 мянган төгрөгөөр торгуулжээ. Click To Tweet

ШУУД ҮЗНЭ ҮҮ. 

Gereg.Mn

Нийслэлийн гэр хороолол, хөл хөдөлгөөн ихтэй газруудад явган эргүүл ажиллаж, иргэдэд шаардлага тавьж, зөвлөмж өгнө.

Posted by Gereg.Mn on Sunday, February 16, 2020

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ