Д.Дагвадорж тахлын үед хэрэглэдэг 400 ширхэг битүү хувцас ЭМЯ-нд өгнө

Шинэ коронавирусийн халдварын үед буюу онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцсыг Япон улсаас авч ЭМЯ-нд олгохоор болсноо Асашёорү Д.Дагвадорж мэдээлжээ. 

Тусгай хувцаснуудыг энэ долоо хоногийн Лхагва гарагт Нарита-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн онгоцоор авчрахаар болсон аж.

Манай улсад ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэрээр “Хувийн хамгаалах хэрэгсэл огт байхгүй гэж бүү ойлгоорой. Манай улсад байгаа хамгаалалтын хувцас хуучирсан, орчин үеийн шаардлагыг хангахааргүй байгаа нь үнэн.

ДЭМБ-ын мэргэжилтэнтэй маргааш хийх уулзалтаар хамгаалах хувцас нийлүүлэх талаар ярилцана” гэж байлаа. Харин одоо ийнхүү Д.Дагвадорж хувцас хэрэглэлийг өгөхөөр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ