“Diamond Princess” хөлөг дээрх коронавирусын халдвартай хүний тоо 355-д хүрлээ

Токио хотын ойролцоох Ёкохама хотын боомтод карантинд орсон аялалын хөлөг онгоц дээрх халдвартай хүний тоо 70-аар нэмэгдэж,нийт 355-д хүрсэн тухай Японы Эрүүл мэндийн сайд Кацунобу Като мэдээллээ.

Мөн түүний хэлснээр коронавирусын халдвартай гэдэг лабораторийн шинжилгээгээр батлагдсан 70 хүнээс 38-нд халдварын халуурах,ханиалгах зэрэг шинж тэмдэг илрээгүй байна.

Ингэснээр тус хөлөг онгоц нь нийт 3,700 хүний бүрэлдэхүүнтэй явж байснаас одоогийн байдлаар 1,219 хүнийг нь шинжилгээнд хамруулаад байна.

Хонгконгийн 80 настай иргэн нь коронавирусын халдвар авсан нь тогтоогдсоноос хойш хоёр долоо хоногийн хугацаанд Ёкохама хотын боомт дээр карантинд ороод буй.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр эхний ээлжинд 70-аас дээш зорчигчдыг шинжилгээнд хамруулсан бол өчигдрөөс эхлэн түүнээс доош насны зорчигчдыг хамруулж эхэлжээ.

Энэ гурав дахь өдөр карантин нь дуусах бөгөөд тэр хүртэл шинжилгээний хариу нь сөрөг гарсан, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй зорчигчид хөлөг онгоцноос бууж болох юм.

Ингэснээр Япон улс дахь коронавирусын халдвар авсан нийт хүний тоо 407-д хүрлээ.

Эх сурвалж:Xinhuanet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ