Хятадын Төв банк мөнгөн тэмдэгтээ ариутгаж эхэлжээ

2020-02-16

Өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын Хятадын Төв банк банкны гүйлгээнд орж, гарч буй бүх мөнгөн тэмдэгтээ ариутгах гэж байгаагаа зарлажээ.

2017 онд Нью Йорк-т хийсэн нэгэн судалгаагаар  нэг ширхэг долларын дэвсгэртэд  397 төрлийн бактер байгааг тогтоож байжээ. Тиймээс коронавирусын тархалтыг зогсоохын тулд мөнгөн тэмдэгтээ ариутгах нь чухал арга хэмжээ гэсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  коронавирус аливаа  гадаргуу, түүний дотор мөнгөн дэвсгэртэд  ​​хэр удаан оршихыг тогтоогоогүй ч халдвартай хүний хэрэглэсэн мөнгөн тэмдэгтэд халдвар агуулсан байгаа нь тодорхой гэнэ.

Мөнгөн тэмдэгтүүдийг хэт ягаан туяагаар шарж ариутгаж эхэлжээ.

 Эх сурвалж: qz.com/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ