
Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19-ын тархалтын төв Хятадын Хубэй муж сүүлийн 24 цагийн тоо баримтаа өглөө зарлалаа.
Бямба гарагт халдварын улмаас 139 өвчтөн нас барж, 1,843 халдвар шинээр илэрсэн байна. Шинэ халдварын тохиолдлын 1,548 нь мужийн төв Уханьд бүртгэгдсэн байна.
Баасан гарагт Хубэй мужид 139 өвчтөн нас барж, 2,420 халдвар шинээр илрээд байсан юм. Ийнхүү нас баралтын тоо хэвээр хадгалагдаж, шинэ халдварын тоо ч буурчээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 69,031 хүрсний 68,336 нь Хятадад байгаа юм.
Нас барсан хүний тоо нийт 1,666 хүрснээс дөрөв нь Хятадаас бусад улс оронд бүртгэгджээ. Халдвар аваад буцаж бүрэн эдгэрсэн хүний тоо 8,142 хэмээн Хубэй мужийн засаг захиргаанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй